KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Өмнөд Чүнчон муж

Үзвэр

'Farm Kamille' Ургамлын хүрээлэн

'Farm Kamille' нь Тэ-ан сумын Нам мён хэмээх газар байдаг Солонгосын хамгийн том жуулчдад зориулсан эмийн ургамлын хүрээлэн юм. Farm Kamille гэдэг нь ургамлын хүрээлэнг илтгэдэг Farm bolon Herb-г төлөөлөх Kamille-ын нийлмэл үг бөгөөд эмийн ургамал тариалдаг цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгатай. Энд 200 орчим төрлийн эмийн ургамал болон, 150 төрлийн чийглэг газрын ургамал, 500 орчим төрлийн зэрлэг цэцэгс ургадаг.

Mud Festival

Бурён-ы далайн эргийн дагуу шавар ихтэй. Энэхүү далайн лаг шавар нь олон төрлийн эрүүл мэндэд тустай нэгдлүүдийг агуулсан бөгөөд хүний арисанд нэн сайн гэдгээрээ илүү танигдсан. Бурён хотод далайн шаврыг ашиглан Mud гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж аван түүнийгээ олонд сурталчлах зорилгоор Дэчон наран шарлагын газарт 1988 онд анхны Mud Festival-ийг зохион байгуулжээ.

Анмёнду модот цэцэрлэг

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь ойн анир чимээгүйн сайхныг мэдэрч болох газар юм. Уг цэцэрлэгт хүрээлэн нь олон төрлийн сэдэвчилсэн хэсгээс бүрддэг. Жишээ нь Солонгосын уламжлалт цэцэрлэг хүрээлэнгийн шинжийг агуулсан Асан парк, мөнхийн ногоон модоор хүрээлэгдсэн Сан-нүг парк, Анмёнду-д ургадаг цэцэгс, мод ургамалыг харж болох Анмёнду парк, байгалийн цөөрмийг ашиглан бүтээсэн экологийн онцлог шинжийг ажиж болох экологийн намаг, чийглэг газар зэрэг байдаг.

Бурёны нүүрсний музей

Уг музей нь өмнөд Чүнчон аймгийн Бурён суманд 1960~1980 оны үед орчин үеийн үйлдвэржилтийн хөдөлгөх гол хүч болж байсан нүүрсний үйлдвэрийн түүхийг хадгалж, уг түүхийг иргэдэд таниулах зорилгоор 1995 онд улсдаа анх удаа Нүүрсний Музей хэмээх нэрээр байгуулагджээ. 1997 онд улсдаа хамгийн анх иргэд цахилгаан шатыг ашиглан газар доошоо ухсан замаар аялан нүүрс олборлолтын ерөнхий шат дамжлагыг үзэх боломжыг олгосон юм.

Бүсусансон- "Бүсу" уулын хэрэм

Бэгма мөрний өмнөд хэсэгт байдаг Бүсу уулыг ороох уг хэрэм нь Бэгжэ улсын Саби-н үеийн хэрэм юм. Энэхүү хэрмийг Бэгжэ улсын үед Сабисон, мөн Субүрисон хэмээн нэрлэдэг байсан боловч өнөө үед хэрмийн байрладаг газрын нэр буюу уулын нэрийг урд нь оруулж "Бүсусансон" гэж нэрлэж байна. Бэгжэ улсын сүүлчийн хааны үеийн хэрэм учир уг хэрмэнд Бэгжэ улсын түүх, хааны ордны түүх нууцхан оршиж байдаг.

Бэгжэгийн соёлын цогцолбор газар

Уг цогцолбор нь Бэгжэ улсын түүхийг дахин амилуулсан түүх соёлын дурсгалт газар бөгөөд Бэгжэ улсын нийслэл байсан Бүёо хэмээх хотод байрладаг. 1994 оноос 2010 он хүртэл нийт 17 жилийн хугацаанд сэргээн засварлаж дуусгасан ба, цогцолборын нийт талбай 1 сая пён талбайг хамардаг.

Гуджи далайн эргийн цэцэрлэгт хүрээлэн

Гуджи далайн эргийн цэцэрлэгт хүрээлэн нь Анмён арлын хамгийн том Гуджи далайн эргийн наран шарлагын газар байрлах цэцэрлэгт хүрээлэн юм. Уг цэцэрлэгт хүрээлэнг 2002 онд Анмён арлын ОУ-ын цэцгийн үзэсгэлэнд зориулж байгуулсан бөгөөд үзэсгэлэнгээс хойш далайн эргийн цэцэрлэгт хүрээлэн болгосон ажээ. Далайг түшиглэн байгуулагдсан энэ газар нь маш үзэсгэлэнтэй. Гуджи цэцэрлэгт хүрээлэнгийн өргөн уудам талбай, далайн намуухан давалгаа нь дээд зэргийн амралтын орчныг бүрдүүлдэг.

Гүннамжи цөөрөм

Гүннамжи цөөрөм нь Бэгжэ улсын Саби-ийн үеийн хатны өргөөний хиймэл цөөрөм юм. Тус цөөрөм нь Бэгжэгийн Мү хааны үед хийгдсэн Солонгосын хамгийн анхны хиймэл цөөрөм бөгөөд "Гурван улсын түүхийн бичвэр"-т "хааны ордны өмнөд хэсэгт цөөрөм ухлаа" хэмээх тэмдэглэгдсэн байдгаас улбаалан Гүннамжи хэмээн нэрлэх болжээ.

Гунсан хэрэм

2015 онд Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уг хэрэм нь Бэгжэ улсын үеийн төлөөлөл болсон хэрэм бөгөөд Үнжин Бэгжэ(Гунжү хотын эртний нэр)-г гадны аюулаас хамгаалдаг байсан гэдэг. Хэрмийн нийт урт нь 2660м, далайн түвшинээс дээш 110м өндөр аж. Бэгжэ улсын үед Үнжинсон, Гурё улсын үед Гунжүсансон, Гурё улсын үеэс хойш Гунсансон гэх зэргээр нэрлэгдэж байсан нь уг хэрэм хичнээн урт удаан хугацааны түүхийг дамжин Солонгосын ард түмэнд уламжлагдан ирснийг илтгэнэ.

Гэрьюн байгалийн түүхийн музей

Гэрьюн уулын цэцэрлэгт хүрээлэнгийн бэлд байрлах Гэрьюн байгалийн түүхийн музей нь Солонгосын хамгийн том, хамгийн олон төрлийн цуглуулгатай байгалийн түүхийн музей юм. Тус музейг "Нобелын шагнал байгалийн түүхийн музейн тоотой шууд хамааралтай" хэмээх итгэл үнэмшлээрээ бүхий л амьдралаа зориулсан И Гисог гэх хүн байгуулсан юм.

Мунсанпо далайн эргийн наран шарлагын газар

Тэ-ан далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнд харьяалагддаг Мунсанпо далайн цагаан элсэн эрэг нь нийт 3км орчим үргэлжлэх бөгөөд энэхүү элсэн эргийн орчимд өтгөн шигүү нарсан ой, хоолны газар болон амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх олон сонирхолтой газрууд байгаа.

Мүрён хааны булш

Мүрён хааны булш нь Бэгжэ улсын 25 дахь Мүрён хаан болон түүний хатны булш бөгөөд Сунсанлигубүнгүн(Бэгжэгийн хаадын булшнууд)-ын нэгд багтдаг. Сунсанлигубүнгүн нь угтаа 17 ширхэг хаадын булш байсан боловч Мүрён хааны булшийг хамтатган 1-6 дугаар хүртэл буюу 7 булшийг л хуучны байдалд нь оруулж сэргээсэн аж.

Учон боомт

Учон боомт нь Чонсүман-ын гүнд байрлах бөгөөд Вонсан арал, Анмён арал зэргийг далайн давалгаанаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байгалийн үзэсгэлэнт газар юм. Учон боомтын онцгой бүтээгдэхүүн бол Кижугэ, Хунхаб хэмээх далайн хясаанууд юм. Ялангуяа Кижугэ хэмээх далайн хясаа нь өөр бусад газарт ховор учир илүү нэр хүндтэй. Энд жил бүрийн 4-5 сард Кижугэ хясааны баяр болдог.

Хуудас: 1 - 13