KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Пусан хот

Үзвэр

The Bay 101

Үзэсгэлэнт далай, уулс, орчин үеийн барилга хослосон дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс болох Хэүндэ-д байрлах The Bay нь соёл урлагийн цогцолбор бөгөөд жуулчид эндээс үдшийн гоёмсог төрхийг харахаар олноор зорин ирдэг. Энд соёл урлагаар амьсгалж, байгаль, далайн үзэсгэлэнг мэдрэх зэрэг чөлөөт цагаа зугаатай өнгөрөөж болно.

Гуан-ан гүүр

Гуан-ан гүүр нь БНСУ-ын хамгийн том далай дээрх давхар гүүр юм. Гүүрний дээд давхар хэсэгт ойр орчмыг харах боломжтой цамхаг байх бөгөөд эндээс Пусан хотын бэлэг тэмдэг болсон Урьюг арал, Хуан-рён уул, далайн эргийн цагаан элс, Хэүндэ-ийн Дунбэг арал, сар угтах толгод зэргийг бүхэлд нь харж болно. Энэхүү гүүр нь тэргүүний технологид суурилсан гоёлын гэрлээр чимэглэгдсэн бөгөөд үдэш болоход улирал улирлын онцлогийг санагдуулам төрөл бүрийн гоёмсог өнгийн гэрэл асна.

Камчон соёлын тосгон

Камчон соёлын тосгон нь 1950 оны үед ядуу буурай тосгон байсан боловч Пусаны уран зураач, хотын иргэд хамтран барилгуудын ханан дээр уран зураг зурах "тосгоны уран зургийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэнээр тосгон аялал жуулчлалын алдартай бүс болон хөгжсан байна. Шат маягийн байрлалтай уг суурин тосгоныг бүхэлд нь уран зургаар чимэглэснээр энд онцгой содон уур амьсгал бүрджээ. Ялангуяа тосгоноос доош харагдах налуу гудамжны дээхэн хэсэгт байх "Бяцхан ханхүүгийн цөлийн үнэг" нэртэй бүтээл хамгийн их нэр хүндтэй.

Талмажи Гугэ-Сар угтах толгод

Сар угтах толгод нь цахирмаа цэцгийн модон ой, нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар юм. Хавар тэргэл сартай үдэш цоморлигоо дэлгэх интоорын цэцэг сарны туяанд гайхалтай үзэсгэлэнтэй. 2 талаараа интоор болон нарс модоор хүрээлэгдсэн 8км орчим урт далайн эргийн зам нь автомашинтай аялал хийхэд нэн тохиромжтой.

"Хэдун Юнгүн" хийд

"Хэдун Юнгүн" хийд нь Солонгосын 3 их Хонсим Бодсадвагийн ариун дагшин газрын нэг бөгөөд далайтай хамгийн ойр усан дээрх мөргөлийн сүм юм. Хийдийн далайтай гайхалтайгаар хослон харагдах үзэсгэлэнт төрхийг нүдээр үзэхээр ирэх жуулчдын хөл тасардаггүй аж. Хийдийн ойр орчимд Сарандэ, Урандэ(хадны нэр) шиг байгалийн үзэсгэлэнт газар байдаг учир аялалын бас нэгэн чиглэл болдог байна.

Чагалчи зах

Пусан хотод л байдаг шинэхэн далайн бүтээгдэхүүнийг амталж болох газар юм. Энд Пусаны алдарт шарсан Гумжано(могой загас), үхрийн шарсан өлөн гэдэс зэргийг идэх боломжтой. Чагалчи захын барилгын 1 дүгээр давхарт далайн бүтээгдэхүүний зах, 2-р давхарт далайн загасны төв, 3-7-р давхарт төрөл бүрийн буфет, Солонгос үндэсний хоолны газар, караоке зэрэг газрууд байдаг. Захын 7-р давхарт Чагалчи цамхаг байх бөгөөд эндээс үзэсгэлэнт сэрүүн далайг харах боломжтой.

Хуудас: 1 - 6