KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Нүүр Солонгосын тухай Виз олгох журам

Виз олгох журам

ㅁ Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах

2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх

3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах

- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон үйлчилгээний хураамж авна.
(2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)

- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.

- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэнэ үү.

 

ㅁ Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга

 

A. Passport Express International

- Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)

- Утасны дугаар : (976)7777-0152, (976)9006-0152

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

- Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал

- Утасны дугаар : (976) 7012-4909, (976) 9602-7822

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

C. Hang-Mong Law

- Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, S-Mart Centre 601 тоот

- Утасны дугаар : (976) 9800-3005,3007

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

D. Chinggis Global

- Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

- Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177, (976) 8606-6177, (976) 9449-3470

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

 

E. Mongol Namshin

- Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

- Утасны дугаар : (976) 7014-3332

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

F. GH&F

- Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

- Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

G. Mongol News

- Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

- Утасны дугаар : (976)11-31-8988, 7711-0252

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

H. TECKM

- Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

- Утасны дугаар : (976)7015-8288

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

I. Bambai Security Service(‘18.7.27~)

- Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

- Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

J. Dido(‘18.7.27~)

- Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

- Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө), 7763-6666(Паспорт олголт)

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

- Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар

- Утасны дугаар : 7766-8888

- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30

- Вэб хуудас : www.visaforkorea.mn

2. Виз мэдүүлэх журмын танилцуулга

(1-р шат) : Визний анкетыг бөглөх

Анкетын загварыг Элчин сайдын яамны цахим хуудас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах боломжтой.  

- Элчин сайдын яамны цахим хуудас ( http://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/list.do ) –аас татаж авах боломжтой. (2018 оны 6-р сарын 12-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.)

- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).

※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код

- Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага

- Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх

(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах

※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(3-р шат) : Бүртгэлийн хураамж

Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

 

※ Виз шалгах хураамж

- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй

- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD

- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй

- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй

 

(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)

Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.

(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)

(5-р шат) : Ярилцлага

· Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно

· Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ

· Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна

(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох

· Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 30 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана

· Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно

· Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ

- Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.

- Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.

- Виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 6 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.

☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.

 

3. Визний материал мэдүүлэх журмын өөрчлөлтийн тухай

- БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.

- Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.

http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа 'виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх' гэсэн нэртэй docx file -ыг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа 'Visa Finder mongolian version' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.

 

Эх сурвалж : БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ