KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Виз

Солонгос улсад ирэх гадаадын иргэн солонгосын элчин сайдын яам эсвэл консулын газраас олгосон виз болон хүчинтэй  паспорттай байр шаардлагатай. Зарим орны иргэдэд тодорхой нөхцөлд хязгаарлагдмал хугацаагаар визгүй зорчихыг зөвшөөрдөг. Хэрэв танд визний талаар  лавлах асуудал байвал  Солонгосын элчин сайдын яаманд шууд хандах эсвэл  тухайн байгууллагын вэб сайтаар  холбогдоно уу.

     Харилцан Визгүй Зорчих улс орнууд

     Өнөөдрийн байдлаар Солонгос улстай харилцан визгүй зорчих гэрээтэй 107 улс бүртгэлтэй байна. Иргэний харьяалал, гадаад паспортын төрлөөс хамаарч эдгээр орны иргэд 30-90 хоногийн хугацаанд визгүй зорчиж болно.

 

     Жэжү арал визгүй нэвтрэх 

     Хамрагдах орон. Харилцан визгүй зорчих улсын жагсаалтад  багтсан нийт улс орноос доорх 12 орны иргэдээс бусад бүх улсын иргэд Жэжү аралд визгүй зорчиж болно.

Үүнд: Гана, Нигери, Македон, Судан, Сири, Йемен, Афганистан, Иран, Ирак, Косово, Куба, Палестин
Зорчих хугацаа: 30 өдөр
Зөвшөөрөгдсөн бүс: Жэжү арал
Нэвтрэх нөхцөл: Жэжү арал руу шууд болон дайран өнгөрөх нисэх онгоцоор нэвтрэнэ.