KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Тээвэр

Солонгос улсад тавтай морилно уу  

Нислэг 
    Инчоны Олон Улсын Нисэх Онгоцны буудал нь Сөүл хотоос метро болон автобусаар явахад ганцхан цагийн зайтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй болон явж байгаа хэдэн зуун нислэгүүдийг хүлээн авдаг Солонгосын төв нисэх онгоцны буудал юм. БНСУ-д Инчоны Олон Улсын нисэх онгоцны буудлаас гадна 7-н олон улсын нисэх онгоцны буудал бий. Эдгээр нисэх онгоцны буудлууд нь голчлон Япон, Хятад, Тайвань, Орос, Тайланд, Флиппин болон Өмнөд Азийн орнуудад нислэгийн үйлчилгээ үзүүлдэг. 

  •  Инчоны Олон Улсын Нисэх Онгоцны Буудал: www.airport.kr
  •  Солонгосын Иргэний Агаарын Тээврийн Байгууллага: www.airport.co.kr 

    Инчоны Олон Улсын нисэх онгоцны буудал 
    Инчоны Олон Улсын нисэх онгоцны буудал нь 2001 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 10 гаруй жил дараалан дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын Нэгдүгээрт жагссаар иржээ. Жуулчдад илүү ая тухтай үйлчилгээ үзүүлэхийн тулд 2018 онд Терминал 2-ийг шинээр нээжээ. Терминал 2 нь нисэх онгоцны буудлын үйлчилгээнээс гадна илүү энтертайнмент орон зайг нэмж өгснөөр жуулчдад цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгосон. Өөртөө үйлчлэх ухаалаг төхөөрөмжид хандан богино хэмжээний аюулгүйн шугамаар нэвтэрснээр зорчигчид нисэх онгоцны буудлаас санал болгож буй урлаг соёлын хэсгүүд болон үзмэрүүдийг үзэх боломжтой. Аль ч терминалд алдартай франчайз ресторанууд, кофе шопууд, амттаны дэлгүүрүүд, цэцэрлэгт хүрээлэн, урлаг соёлын хэсгүүд, үзэсгэлэнгийн танхим зэрэг маш олон зүйлс байдаг. Нэмж хэлэхэд Солонгосын Үндэсний Соёлын төвд томоохон хэмжээний тоглолт, үзвэрүүд тавигддаг. Хоцорсон, эрт ирсэн, дамжин өнгөрөх зорчигчдод зориулан түр амрах буудал,  шүршүүрийн өрөө, ачаа тээш хадгалах газар, шуудан илгээмжийн үйлчилгээ, утас түрээсийн үйлчилгээ зэрэг олон үйлчилгээнүүд үзүүлдэг. 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Солонгосын Аялал Жуулчлалын Корпорац (KTO) -с гаргасан гар утасны онлайн нисэх буудлын мэдээллийн номыг татан авах боломжтой. (App store эсвэл Google Play-с Korea Travel Books гэж бичин татаж авах) эсвэл нисэх буудлын веб хуудаснаас авах боломжтой. 


    Хот доторх Онгоцны буудлын терминал 
    Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд КОЭСК , Сөүл терминал, Гванмён KTX зэрэг буудлуудад “Хот доторх онгоцны буудлын терминал” үйлчилгээ явуулдаг. Та эдгээр газруудын аль нэг дээр очин ачаа тээшээ өгөх болон бусад үйлчилгээг авах боломжтой ба автобусаар болон хурдны галт тэргээр /AREX/ нисэх онгоцны буудал руу явахад хангалттай. Та нислэгээсээ хамгийн багадаа 3,5 цагийн өмнө ачаагаа өгөх хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Энэхүү үйлчилгээтэй холбоотой нислэгийн компани болон цагийн хуваарийн мэдээлэл авахыг хүсвэл веб хуудаснаас болон утсаар холбогдоно уу. 
Хот доторх онгоцны буудал, Ложис & Трэвэл (КОЭСК) 02-551-0077 www.calt.co.kr 
Сөүл Терминал, Хот доторх Онгоцны буудлын терминал  www.arex.or.kr 
Гванмён, Хот доторх Онгоцны буудлын терминал   02-3397-8151 www.letskorail.com

Олон Улсын Усан зам 
Та Солонгос улсруу Хятад, Япон, Орос болон дэлхийн бусад орнуудаас олон улсын далайн боомтуудаар дамжин очих боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын Аялал Жуулчлалын Корпорац (KTO) вэб хуудас болон QR кодыг уншуулж авна уу. english.visitkorea. or.kr > Transportation > Ferries > International Ferry Terminal
• Инчон боомт (Хятад) 032-880-3210, 1599-5985 www.icferry.or.kr 
• Пёнтэк боомт (Хятад) 031-8024-8962 www.pyeongtaek.go.kr 
• Бусан боомт (Япон) 051-400-1200, 1688-7677 www.busanpa.com 
• Дунхэ боомт (Япон, Орос) 033-244-8632~3 dbsferry.com

Нисэх онгоцны буудлаас Сөүл болон бусад бүс нутаг руу очих 

Нисэх онгоцны буудлын лимузин автобус 
Инчоны Олон Улсын Нисэх Онгоцны буудал, Кимпо Олон Улсын Нисэх Онгоцны буудал болон бусад нисэх онгоцны буудлаас жуулчид Сөүл болон Бусан, Тэжон, Гуанжү, Ганрын мужуудад очиход лимузин автобус үйлчилдэг. Автобусны чиглэл, цагийн хуваарь зэрэг мэдээллийг нисэх буудлын вэб хуудаснаас авах боломжтой. 

  • Инчоны Олон Улсын Нисэх Онгоцны буудал www.airport.kr > To & From Airport
  • Бусад Нисэх онгоцны буудал www.airport.co.kr > Select Airport > Transportation/Parking > Public Transportation

Нисэх онгоцны буудлын хурдан галт тэрэг (AREX)
AREX нь Инчоны Олон Улсын Нисэх буудал болон Сөүл терминалыг холбосон зогсохгүйгээр явдаг хурдан галт тэрэг юм. Мөн Кимпо олон улсын нисэх онгоцны буудал болон метроны буудал болгон дээр зогсдог энгийн метро бас байдаг. Инчоны 2 терминалын аль алинаас нь галт тэрэг хөдөлнө. 
Инчоны Олон Улсын Нисэх буудал ↔ Сөүл терминал  
Хурдны галт тэрэг  
Терминал 1- 9,000 вон (43минут); Терминал 2- 9,000 вон (51 минут) 
Метроны буудал бүрт зогсдог энгийн галт тэрэг 
 Терминал 1- 4,150 вон (59минут); Терминал 2- 4,750 вон (66 минут) 
* Метроны картын барьцаа болгон 500 вон нэмэлтээр авдаг бөгөөд буух буудал дээрээсээ буцаан авах боломжтой.  
www.arex.or.kr

Нийтийн тээвэр 
Метро 
Сөүл, Инчон, Бусан, Дэгү, Тэжон, Гуанжү хотуудад метрог ихэвчлэн ашигладаг. Сөүл хотын метро нь Инчон, Кёнги муж болон Чүнчоннам муж хүртэл явдаг. Сөүлийн метроны үндсэн үнэ нь 1350 вон, нийт явж буй зайнаасаа хамаараад нэмэгдэл төлбөр төлдөг. Хэрэв танд тусламж хэрэгтэй болсон бол ослын гарцын хаалганы дэргэд байрлах дугуй хэлбэртэй “Тусламж” /Help/ товчийг дарна уу. Метроны маршрутын мэдээллийг вэб хуудаснаас үзэх боломжтой. 
english.visitkorea.or.kr > Transportation > Subways
Сөүл хотын метроны картыг хэрхэн худалдаж авах вэ?
Очих газраа сонгоно-  Заасан  төлбөрийг хийх /картны үлдэгдэл болох 500вон багтаасан байх  /-Картаа авах- Карт уншигчид картаа уншуулах- Очих газартаа буун карт буцаах машин дээр очин ашигласан картаа уншуулан 500 воны үлдэгдлээ буцаан авна. 

Автобус 

Төрөл Тайлбар /Сөүл/ Үнэ тариф /Бэлэн мөнгө/
Хот доторх  автобус Цэнхэр болон, Ногоон автобуснууд хот дотор явна 1300 вон
Хот хоорондын автобус Улаан автобуснууд Сөүл, Инчон, Кёнги мужийн хооронд явдаг  2400 вон
N автобус N автобуснууд шөнө дундаас өглөө 05:00 цаг хүртэл Сөүл хотын үндсэн маршрутаар явдаг 2250 вон

Солонгосын хотуудаар хялбар бөгөөд ухаалаг аялах маршрут

Солонгос орны түүхэн дурсгалт газруудаар тухтай аялахыг хүсвэл та гадаадын жуулчдад зориулсан K-Travel Bus аяллыг сонгоорой.

  •  Онлайн захиалга: k-travelbus.com
  • Хөтчийн хэл сонгох: Англи, япон, хятад
  • Утсаар захиалга өгөх: 02-365-1500
  • И-мэйлээр захиалга өгөх: hanashuttle@ hanatour.com
  • Автобусанд суух цэг: Метроны 1-р шугам, Жунгаг буудал/Jonggak Station/, 3 эсвэл 3-1 дугаартай гарцаар гараад 5 минут алхаад Инса-дунгийн SM Duty Үнэ төлбөргүйдэлгүүрийн урдаас сууна. *Зочид буудал болон Онгоцны буудлаас нэмэлт төлбөртэйгөөр тосуулж болно.

Хэран (Haerang) Тансаг буудал мэт тохитой галт тэргээр онцгой нэгэн аялал хийгээрэй.

  • •Онлайн захиалга: railcruise.co.kr
  • Утсаар захиалга өгөх: 1544-7755
  • 2 өдрийн тасалбар (Зүүн/Баруун): Single Deluxe тасалгаа 800,000 вон,
  • 3 өдрийн тасалбар (Орон даяар): Single Deluxe тасалгаа 1.22 сая вон

(Тус төлбөрт тасалбар, автобус, гал тэрэгний тасалгаа /хоол/ зууш, үзүүлбэрүүд болон хөтөлбөрийн төлбөр багтсан болно)

* Галт тэрэгний хуваарь 2-3 сард нэг удаа солигддог тул та хэрэв аялахаар төлөвлөж байвал цахим хуудсаар нь эсвэл утсаар холбогдож захиалга өгөөрэй!