KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Галт тэрэг

     Солонгосын хотуудын хооронд аялахад хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл нь галт тэрэг юм. Жишээлбэл автобусны хувьд замын ачааллаас шалтгаалаад цагийн хуваарьт өөрчлөлт орох магадлал өндөр байдаг бол галт тэрэг нь зорчигчдод аяллын төлөвлөгөөгөө илүү тодорхой нарийн гаргаж, зорьсон газартаа саадгүй хүрэх боломжийг олгодог.

     Солонгост суудлын галт тэрэгний ангилал нь галт тэрэгний хурд болон тохижилтоос нь хамаардаг. Солонгост одоо явж буй галт тэрэгний ангиллыг авч үзвэл KTX хурдны галт тэрэг, KTX-Санчон, KTX-Шинэ тосгон, Мүгүнхуа болон KORAIL жуулчдад зориулсан галт тэрэг зэргийг нэрлэж болно. Мөн хамгийн чухал, гол төмөр замын шугам нь Кёнбү болон Хунам бөгөөд түүнээс гадна Өмнөд тэнгисийн эрэг дагуу байрладаг Ёсү болон Чанвон хүрэх Чолла болон Кёнжон шугам байдаг. Түүнчлэн зөвхөн солонгост аялж яваа гадаад хүмүүст зориулсан KORAIL PASS байх ба энэ нь тодорхой хугацаанд КТХ хурдны галт тэрэг зэрэг бүхий л галт тэргэнд хязгааргүй үйлчлүүлэх боломжийг олгодог.

 

     Сөүл хотын томоохон галт тэрэгний буудлууд

Сөүл галт тэрэгний буудал

Сөүл хотын галт тэрэгний хамгийн чухал буудлын нэг болох Сөүл буудал нь Сөүл болон Бусан хотыг холбосон олон шугамт Кёнбү чиглэлийн замын эхлэл нь юм. Уг шугам дээр Тэжон, Зүүн Тэгү, Шин Ён Жү, Бусан зэрэг буудлууд байдаг. Мөн Жонжү, Кванжү, Мугпу, Ёсү зэрэг хотуудад хүрэх Чолла аймаг руу чиглэсэн олон чиглэлүүд Сөүл буудлаас хөдлөдөг. Хаяг : 405 Hangang-daero, Yongsan-gu, Seoul, South Korea

Юнсан галт тэрэгний буудал

Тус галт тэрэгний буудал нь Сөүлээс Мугпу хот хүрэх давхар шугам болох Хунам чиглэлийн галт тэрэгний замын эхлэл нь юм. Тус шугам дээр Нунсан, Кванжү сунжон, Мугпу, Игсан зэрэг буудлууд байрладаг. Мөн Юнсан буудал дээрээс Кёнбү чиглэлд суух боломжтой. Хаяг : 55, Hangang-daero 23-gil, Yongsan-gu, Seoul

Чонрянри галт тэрэгний буудал

Тус буудлаас хөдлөх галт тэрэгнүүд нь зүүн бүсийн Жондунжин болон Канвон мөн Андун хот болон Кёнжүгийн Хойд Гёнсан муж хүртэл, түүнээс гадна ITX-Пёнчан зэрэг аялал жуулчлалын бүсүүд рүү явдаг. Сөүл Канныны хоорондох KTX галт тэрэг нь 2017 оны 12-р сарын 22-ны өдөр нээгдсэн. Хаяг : 214 Choui-ro, Dongdaemun-gu, Seoul

Ёндынпу галт тэрэгний буудал

Уг буудлаар Сөүлийн баруун өмнөд хэсгийн оршин суугчид гол төлөв үйлчлүүлдэг бөгөөд тус буудлаар дамжин өнгөрдөг бүх буухиа бус энгийн галт тэрэгнүүд тус буудал дээр зогсдог.

Сүсо буудал(SRT)

Каннам дүүргээс улсын бараг бүхий л томоохон хотууд руу явдаг SRT(Super Rapid Train) нь 2016 оны 12 сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор Сөүлийн Сүсо галт тэрэгний буудлаас Бусан болон Мугпу хүртэл явж байна.

 

    Галт тэрэгний ангилал

Хурдны галт тэрэг (KTX)

KTX хэмээх Солонгосын хурдны галт тэрэг нь 2004 оны 4 сараас зорчигчдыг тээвэрлэж эхлэсэн бөгөөд цагт 305 километрын хурдтай.

▪ITX-Сэ Маил

Кёнбү, Хунам, Кёнжон чиглэлд явдаг уг галт тэрэг нь энгийн зэрэглэлийн Сэ Маил галт тэрэгний оронд явж байгаа бөгөөд хурдны хувьд алгуур нэмэгдэж байгаа.

Мүгүнхуа

Тус галт тэрэг нь 1960-аад оноос эхлэн явж эхлэсэн бөгөөд Солонгост хамгийн удаан ашиглагдаж буй галт тэрэг юм. Мөн хамгийн олон явдаг бөгөөд KTX болон ITX-Сэ Маил зэрэг галт тэрэгнүүд баруун тийш салах шаардлагатай жижиг зөрлөгүүд дээр зайлшгүй зогсож өнгөрүүлэх шаардлагатай болдог.

Өндөр хурдны галт тэрэг(SRT)

SRT хэмээн олонд танигдсан тус хурдны галт тэрэг нь Сүсо галт тэрэгний буудлаас Кёнбү болон Хунам чиглэлд явдаг.