KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Хувцас

Ханбук  бол уламжлалт солонгос хувцас. 100 гаруй жилийн өмнө өдөр тутам өмсдөг байсан. Харин  сүүлийн үед зөвхөн баяр ёслолын үе гэх мэт тусгай тэмдэглэлт өдрүүдэд өмсдөг болсон. Орчин үеийн Ханбукын хэв маяг материал зэрэг нь орчин үеээ дагаж өөрчлөгдөж байна. Өмнөд Солонгосын гоо сайхан, хувцасны баялаг мэдрэмж нь Ханбукыг  орчин үеийн хувцастай  хослуулснаар орчин үеийн загварын салбарт чухал нөлөө үзүүлж байна.

Ханбукийн онцлог шинж

Ханбук үндэсний хувцас нь шулуун байдаг ч өмсөхөөр биеийн хэлбэрийг даган  сэвсгэр, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Үүнээс гадна Ханбукын гадна тал нь арай жижгэвтэр дотор тал нь арай том байгаа нь хөдлөхөд хялбар болгодог. Дээд хэсэг нь дур булаам биеийн хэлбэрийг илэрхийлж, доод талын хэсэг нь бүсэлхийнээс доошхи хөдөлгөөнийг нууснаар үзэсгэлэн төгс уян налархай  харагдуулдаг. Ханбукыг байгалийн ногооны будгаар буддаг тул байгалийн өнгийг илэрхийлсэн байдаг. Энэ нь маш хээнцэр дэгжин харагдуулдаг.