KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Нүүр Солонгосын тухай Хориотой зүйл

Хориотой зүйл

     Солонгос улсын хилээр орж, гарч буй зорчигчдод тодорхой хязгаарлалттай зүйлсийг Солонгос улсад нэвтрүүлэх, эсвэл гадагш гаргахыг хориглосон байдаг. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох зүйлсийг авч явж буй тохиолдолд тухайн эд зүйлсийг хураан авна. Мөн үүнээс гадна гаалийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад хориглох буюу хязгаарласан зүйлийг авч яваа зорчигчидад Солонгосын гаалийн хуулийн дагуу шийтгэл ногдуулна.                            
                            
     Хориотой бараа бүтээгдэхүүнүүд:    

     "Ном, гэрэл зураг, кино болон үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн шинж чанартай зүйлс мөн олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулахуйц бараа бүтээгдэхүүнийг хориглодог. 
Тагнуулын үйл ажиллагаа, засгын газрын нууц мэдээлэлийг агуулсан зүйлс хориотой.  
Дуураймал, хуурамч мөнгөн дэвсгэрт, банкны тэмдэглэл, бонд болон бусад үнэт цаас хориотой. "         

               
                            
     Хязгаарласан бараа бүтээгдэхүүн:  

"Дараах жагсаалт бүхий зүйлсийг Солонгос улс руу нэвтрүүлэхийг хязгаарлана. 
     - Бүх төрлийн галт зэвсгүүд ( сэлбэг, хэрэгсэл) буу, сэлэм, дарь, тэсрэмтгий бодис, токсинууд гэх мэт
     -  Опиум, Марихуан, олсны ургамал, кокайн зэрэг хууль бус мансууруулах бодис
     - Ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хүрээнд хамгаалагдсан зэрлэг амьтад, эдгээр амьтдаар хийсэн бараа бүтээгдэхүүнийг хязгаарлана
     - Гадаад төлбөр (вексель, солилцооны үнэт цаас, аккредитив, аккредитивыг оруулаагүй) дотоод мөнгөн тэмдэгтээр 10,000 доллараас их хэмжээний вонын чек
     - Бэлэн мөнгөний чек, зээлийн чек, шуудангаар мөнгө гуйвуулах зэргийг хязгаарлана
     - Үнэт металл (өдөр тутмын алтан бөгж, хүзүүний зүүлт зэргийг оруулаагүй) болон үнэт цаас (импортлох, экспортлох нь хязгаарлагдана)
     - Өв соёлын үнэт зүйлс (экспортлох нь хязгаарлагдана)
     - Бараа бүтээгдэхүүн загасны аж ахуй эрхлэх акт, шилжих хөдөлгөөний журам болон далайн амьтан, ургамлын тухай (экспортлох нь хязгаарлагдана)
     - Зулзаган модны ургалт болон соёлуулт, усны нөөцийн шинж чанарт аюул учруулахуйц бараа бүтээгдэхүүнд
     - Байгалийн жамаар бий болсон үнэт зүйлс
     - Улс хоорондын хаягдал материалын боловсруулалт, хөдөлгөөнийг зохицуулах тухай хуульнд хамааралтай бараа бүтээгдэхүүнүүд (импортлох, экспортлох нь хязгаарлагдана)
     - Малын гаралтай бүтээгдэхүүн ( мах, арьс, үслэг эдлэл) мал, малын тэжээл (импортлох нь хязгаарлагдана) "                        
                            
     Онгоцны буудал дээр хориглосон болон хязгаарласан зүйлс.    

     Солонгос улсын Нисэхийн Аюулгүй Байдлын тухай хуулийн 44-р зүйлд зааснаар зарим зүйлсийг нислэгээр тээвэрлэхийг хориглосон буюу хязгаарласан байдаг. Хуулиар хориглолсон болон хязгаарласан зүйлсийг тээвэрлэн зорчиж байгаа зорчигчдод хуулийн дагуу шийтгэл оногдуулна.