Мөнгө санхүү
Мөнгөн тэмдэгт - Солонгос улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь вон.
Чек
Аялагчид чекээ банк болон валют солилцооны газар бэлэн мөнгөөр солих боломжтой. Мөн зарим дэлгүүрүүд чекийг бэлэн мөнгөөр хүлээн авдаг. Гэсэн хэдий ч кредит карт болон дебит картаар үйлчлэхийг илүүд үздэг. Иймээс чекээр гүйлгээ хийдэг худалдаа үйлчилгээний төв болон дэлгүүрүүдийн тоо цөөрч байгаа.
Кредит карт
Солонгос дахь томоохон зочид буудал, их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд Кредит картын төлбөрийг өргөнөөр ашигладаг. Visa, MasterCard, American Express болон бусад зээлийн картуудыг ашиглаж болно. Зарим дэлгүүрүүд энэ үйлчилгээг үзүүлэхгүй тул худалдан авалт хийхээсээ өмнө үйлчилгээний хүртээмжийг шалгаарай.
Валют арилжаа
Та гадаад валютаа Солонгосын воноор солилцох хэрэгтэй бол банк эсвэл эрх бүхий валют солилцооны төвд хандах хэрэгтэй. Банкууд ажлын өдрүүдээр 09: 00-16: 00 цагийн хооронд ажиллана.