Метро
Метро нь хамгийн хялбархан үйлчлүүлж болох тээврийн хэрэгсэл бөгөөд Солонгосын иргэд төдийгүй гадаадын жуулчдын дунд хамгийн ам сайтай унаа юм. Одоогоор Солонгосын Сөүл, Бусан, Тэгү, Кванжү, Тэжон зэрэг 5 томоохон хотууд метротой. Үүнээс нийслэлийн бүсийн метро нь 1-ээс эхлээд нийт 9 шугамтай ба метроны чиглэлүүдийг өнгөөр ялган зорчигчид илүү хялбар үйлчлүүлэх боломжтой болгосон.
Сөүл хотын метроны чиглэл(Кредит: Сөүл метро)
-www.seoulmetro.co.kr (англи хэл)
Хот тус бүрийн метроны төлбөр
Сөүл хотын метроны төлбөр
Хамрах хүрээ(Нас) / Тээврийн карт(Т-money) / Нэг талдаа
Том хүн(19 наснаас дээш) 1,250 вон, 1350 вон
13~18 нас хүртэл(13-18) 720 вон 1350 вон
Бага насны хүүхэд(7~12 нас) 450 вон , 450 вон
* Суурь төлбөр нь 10 kм-ээс доош зайнд хамаарагдана.
* Нэмэлт төлбөр : 5kм тутамд 10~50kм/50kм-аас дээш бол 8 км тутамд 100 вон
* 6 наснаас доош насны хүүхэд үнэгүй.
* Метроны төлбөр нь хот бүрт өөр байна.
Бусан хотын метроны төлбөр
- Тээврийн картаар үйлчлүүлэгч :
Том хүн – 1-р хэсэг 1300 вон / 2 –р хэсэг 1,500 вон
13~18 нас - 1-р хэсэг 1,250 вон / 2 –р хэсэг 1,200 вон
Хүүхэд – 1-р хэсэг 650 вон / 2 –р хэсэг 750 вон
- Нэг талдаа тасалбар худалдан авсан зорчигч :
Том хүн 1-р хэсэг 1,400 вон / 2 –р хэсэг 1,600 вон
13 ~18 нас 1-р хэсэг 1,150 вон / 2 –р хэсэг 1,300 вон
Бага насны хүүхэд – 1-р хэсэг 700 вон / 2 –р хэсэг 800 вон
* Жич : Төлбөрийн бүтцийн хувьд 1-р хэсэг гэдэг нь 10.5 км доторх зайг хэлэх ба 2-р хэсэг нь 10.5 км-ээс дээш зайг хэлдэг.
Тэжон хотын метроны төлбөр
- Тээврийн карт эзэмшигч :
Том хүн 1-р хэсэг 1,250 вон / 2 - хэсэг 1,350 вон
13 ~18 нас - 1-р хэсэг 880 вон / 2 –р хэсэг 960 вон
Бага насны хүүхэд – 1-р хэсэг 550 вон / 2 –р хэсэг 600 вон
- Нэг талдаа суух тасалбар худалдан авсан зорчигч :
Том хүн - 1-р хэсэг 1,400 вон / 2 –р хэсэг 1,500 вон
13 ~18 нас - 1-р хэсэг 1,400 вон / 2 –р хэсэг 1,500 вон
Бага насны хүүхэд – 1-р хэсэг 600 вон / 2 –р хэсэг 650 вон
* Жич : Төлбөрийн хувьд 1-р хэсэг 10 км доторх зайг хэлэх ба 2-р хэсэг нь 10 км-ээс дээш зайг хэлдэг.
Тэгү хотын метроны төлбөр
- Тээврийн карт эзэмшигч : Том хүн 1,250 вон / 13 ~18 нас 850 вон / Бага насны хүүхэд 400 вон
- Тасалбар худалдан авсан зорчигч : Том хүн 1,400 вон / 13 ~18 нас 1,400 вон / Бага насны хүүхэд 500 вон
Гванжү хотын метроны төлбөр
- Тээврийн карт эзэмшигч : Том хүн 1,250 вон / 13 ~18 нас 900 вон / Бага насны хүүхэд 500 вон
- Тасалбар худалдан авсан зорчигч : Том хүн 1,400 вон / 13 ~18 нас 1,400 вон / Бага насны хүүхэд 500 вон