KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Цагаачлал

     Цагаачлалын зөвшөөрөл   


     2012 оны 1-р сараас эхлэн 17 буюу түүнээс дээш насны гадаадын жуулчид БНСУ- ийн аль ч боомт, нисэх буудлаар нэвтрэхдээ заавал хурууны хээ, нүүр царайгаа таниулах бүртгэл хийлгэх ёстой болсон. Заавал шаардлагатай дээрх мэдээлэлийг  гадааддад суугаа төрийн албан хаагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн тэдгээр хүмүүсийн гэр бүлийн гишүүд болон Солонгосын засгийн газрын албан ёсны урилга бүхий зочид мэдүүлэхгүй байж болно. 
    


Цагаачлалын зөвшөөрөлийн үйл явц     


    Гадаадын иргэдэд зориулсан цагаачлалын албаны  үйлчилгээний цонхоор үйлчлүүлэх дараа нь цагаачлалын асуудал хариуцсан ажилтанд нэвтрэх карт болон паспортыг өгч нэвтрэх зөвшөөрөл авна ингэснээр цагаачлалын зөвшөөрлийн үйл явц дуусгавар болно. 


    
Цагаачлалын автомат систем (Ухаалаг үйлчилгээ) бүртгэл, зөвшөөрлийн үйл явц     
    "17 болон түүнээс дээш насны Солонгос улсын иргэний харъяалалгүй хүмүүс хамрагдах боломжтой.

Бүртгүүлийн үйл явц

    Та бүртгүүлэхдээ пассортайгаа цагаачлалын автомат бүртгэлийн төвд очин хурууны хээ нүүр царайгаа таниулах бүртгэлтийн үйл ажиллагаагаар дамжин гарын үсэг зурснаар бүртгэл дуусна. 

     Цагаачлалын  автомат бүртгэлийн төв нь 3-р давхарт зорчигчдийн терминал 1 дээрх бүртгэлийн үйлчилгээний F цонхны эсрэг, хөдлөх хэсэг 3-ийн хажууд болон Инчон олон улсын нисэх буудлын 2 давхарын зорчигчдын терминал 2 доторхи  менежментийн төвийн гарцны хэсэг болон Төрийн захиргааны төв байгууллагын нэвтрэх хэсгүүддэд байрладаг.

    Цагаачлалын автомат бүртгэлийн төвийн үйл ажиллагааны цаг нь 07:00-19:00 хүртэл ажилдаг ба бүх улиралд нээлттэй. 
    Цагаачлалын зөвшөөрлийн автоматжсан үйл явц: таны пассортыг сканердах үйл ажиллагаагаар эхлэх бөгөөд дараа нь таныг автомат хаалгаар нэвтрүүлэн, хурууны хээ бүртгэгч сканер дээр таны хэн болохыг нь тодорхойлох хурууны хээгээ бүртгүүлэх мөн нүүр царайгаа таниулах бүртгэлийн камерт бүртгүүлэсээнээр цагаачлалын зөвшөөрлийн үйл явц дуусна.

 

Бүрдүүлэх бичиг  баримт    
    Нислэгийн явцад та онгоцны үйлчлэгчийн өгсөн шаардлагатай маягтыг бөглөсөнөөр гаалиар нэвтрэх процессоо хурдасгах боломжтой. 
    1. Нэвтрэх карт
    Солонгос улсад ирж буй зочид нэвтрэх зөвшөөрөл бүхий нэвтрэх карт мэдүүлэх шаардлагатай. Солонгосын цагаачлалын албанд бүртгэлтэй 90 ээс дээш хоног оршин сууж буй гадаадын иргэн нэвтрэх картаа мэдүүлэх шаардлагагүй.  
    2. Гаалийн мэдүүлэгийн маягт
    Солонгост нэвтэрч буй бүх хүмүүс гаалийн мэдүүлгийн маягт бөглөх шаардлагатай.  Ганцаараа аялаж буй хүн нэг л маягтыг бөглөх шаардлагатай,  гэр бүлээрээ аялаж байгаа бол мөн л нэг маягт бөглөх шаардлагатай. 
    3. Хорио цээрийн асуулга 
    Булчин задрах тахлын дэгдэлт, чичрэг өвчин, эсвэл хортон шавьжны тархалтанд нэрвэгдсэн улс орнуудад байсан зорчигч нь хорио цээрийн асуулгын хуудсыг бөглөх ёстой. 
    


Цагаачлалын тухай илүү дэлгэрэнгүй  мэдээллийг дараах холбоосуудаар  авч болно .    
    "Инчон олон улсын нисэх буудлын Солонгос, Англи, Япон, Хятад хэл дээрх цагаачлалын гарын авлага: www.airport.kr
    Солонгос, Англи хэл дээрх Солонгосын цагаачлалын албаны вэбсайт: www.immigration.go.kr  
    Солонгос, Англи, Япон, Хятад, Испани хэл дээрх Солонгос улсын гаалийн үйлчилгээний цахим хуудас: www.customs.go.kr  


"