KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Түүх

Өмнөд солонгосын анхны эрх баригч нь Ли Сын Манар юм. Өмнөд Солонгос газар тариаланд тулгуурласан байгалийн баялаг багатай, эрчим хүч үйлдвэрлэдэггүй улс байлаа. Үүний дээр солонгосын хойгийн дайн энэ улсын хүчийг бүр ч сулруулаад байсан юм. Засаг төрийн удирдлагын хийж буй бодит ажил харагдахгүй байсан тул эдгээр нөхцөл байдлаас болж 1960 онд оюутны томоохон бослого гарчээ. 1961 онд энэ хөдөлгөөн нийтийг хамарч цэргийн генерал Пак засгийн эрхийг авчээ. Түүнийг удирдаж буй үед эдийн засаг мэдрэгдэхүйц сайжирч АНУ-ын тусламжтайгаар экспортын бараа үйлдвэрлэгч хүчирхэг улс болсон байв. Нийгэм, улс төрийн түвшинд авторитар бодлого явуулагч Пак 1979 онд буудуулав. Гэвч цэргийхэн төрийн удирдлагад хүчтэй хэвээр байсаар байв. Аажмаар сөрөг хүчнийхэн байр сууриа бэхжүүлж 1987 онд шинэ үндсэн хуулиар ерөнхийлөгчийн сонгууль болж ерөнхийлөгчийн байх хугацаа 5 жил болжээ. 1988 онд Сөүл олимпийн тоглолт болж Хойт солонгостой харилцаагаа сайжруулав. 1991 онд хоёр орон үл довтлолцох тухай гэрээнд гарын үсэг зурж, нэгдэх тухай асуудлыг шийдвэрлэх талаар дээд түвшинд ярилцжээ. 1993 онд сөрөг хүчний удирдагч ким Ём Сам улсын ерөнхийлөгч болсон нь 32 жилийн түүхэнд жирийн иргэний эрчүүдийн засаглал байв. Хойд солонгосын ерөнхийлөгч Ким Ир Сений үхэл хоёр улс нэгдэх тухай асуудлыг дахин сөхсөн боловч 1998 онд Ким Де Жуны дараа Ким Ём Сам ерөнхийлөгч болжээ.

  •