KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Хоол

Солонгосын хоол гэхээр кимчи панчагаар нь мэддэг хүн их бий. Эдгээр нь дэлхий даяар тархаж хэн бүхний танил болжээ. Солонгос хоолны онцлог нь ногоон сонгино, давс, хар перц, улаан перец заавал ордог. Өдөр тутмын хоолонд агшаасан будааны хамт олон төрлийн панча буюу даруулга ногоонуудыг хэрэглэнэ. Кимчи нь хоолны ширээн дээр өдөр бүр тавигддаг. Кимчиг хийхдээ  байцааг давстай усанд хийж давслаад, төрөл бүрийн хар перец, улаан перец, сармис, цагаан гаа, ногоон сонгино, цагаан манжин зэрэг хийж холин бага температурт исэлдүүлж болгодог.  Кимчи нь олон талаар биед сайн. Кимчи болох явцдаа олон янзын нянгын эсрэг элементүүдийг бүрдүүлдэг.  Кимчины үндсэн материал болох цоор байцаанд их хэмжээний целлюлоз агуулсан байдаг учраас өтгөн хатахаас урьдчилан сэргийлж таргалалтын нэ. Түүнчлэн кимчи болж, бүрэлдэх явцад найрлаганд нь сүүний хүчлийн нян ихээр хуримтлагдах тул тарагны адил ходоодны муу нянгуудын үржих процессыг зогсоодог. Мөн даралт , чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.