KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Нүүр Солонгосын тухай Солонгосын үндэсний хувцас (Ханбук)

Солонгосын үндэсний хувцас (Ханбук)

Ханбук бол солонгосын уламжлалт хувцас юм. 100 гаруй жилийн өмнө өдөр тутам өмсдөг байсан бол сүүлийн үед зөвхөн баяр ёслолын үе болон тусгай тэмдэглэлт өдрүүдэд өмсдөг болсон байна. Орчин үеийн Ханбукын хэв маяг, материал зэрэг нь цаг үеэ дагаж өөрчлөгдөж байна. Өмнөд Солонгосын гоо сайхан, хувцасны баялаг мэдрэмж нь Ханбукыг орчин үеийн хэв маягтай хослуулснаар орчин үеийн загварын салбарт чухал нөлөө үзүүлж байна.

Ханбукийн онцлог шинж
Ханбук үндэсний хувцас нь шулуун байдаг ч өмсөхөөр биеийн хэлбэрийг даган сэвсгэр, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Үүнээс гадна Ханбукын гадна тал нь арай жижгэвтэр дотор тал нь арай том байдаг нь чөлөөтэй хөдлөхөд саадгүй хялбар болгодог. Дээд хэсэг нь дур булаам бөгөөд биеийн хэлбэрийг тодотгон, доод талын хэсэг нь бүсэлхийнээс доошхи хөдөлгөөнийг нууснаар үзэсгэлэн төгс, уян налархай харагдуулдаг. Ханбукыг байгалийн гаралтай будгаар буддаг тул байгалийн өнгийг илтгэсэн байдаг. Энэ нь маш хээнцэр бөгөөд дэгжин тансаг харагдуулдаг.