KTO Ulaanbaatar

Солонгосын тухай

Автобус

     Нийтийн тээврийн автобус

     Солонгост нийтийн тээврийн автобус нь хамгийн тав тухтай, хялбархан үйлчлүүлж болох тээврийн хэрэгслийн нэг бөгөөд улсын аль ч хотод таныг зорьсон газарт тань саадгүй хүргэх юм. Мөн чиглэл бүрийг тодорхойлох өнгө, дугаартай.

     Сөүл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны төрлийг төрөл бүрийн өнгөөр  ялгаж өгсөн. Томоохон замуудаар харьцангуй хол зайд явдаг автобуснууд явдаг бол ногоон өнгийн автобуснууд нь ойрын зайд явдаг төдийгүй Сөүл галт тэрэгний буудал болон хурдны автобусны хооронд дамжин суух зайнд явдаг. Шар автобус нь Сөүл хотын аль нэг хороолол дотор тойрох маягаар явдаг бөгөөд энэхүү үр дүнтэй удирдлагын системийг Солонгосын бусад газруудад мөн адил нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Автобусаар үйлчлүүлэх төлбөрийн хувьд суухдаа бэлэн мөнгө аль эсвэл карт уншуулж тооцоо хийдэг.

Хэрэв нийтийн тээврийн картаар үйлчлүүлбэл метро юм уу өөр чиглэлийн автобусанд сольж суухад хямдрал эдлэх боломжтой болдог. Энэхүү хямдралыг эдлэхийг хүсвэл автобуснаас буухын өмнө буух хаалганы дэргэдэх карт уншигчид картаа заавал уншуулсан байх шаардлагатай бөгөөд бэлэн мөнгөөр тооцоо хийсэн зорчигч нь сольж суухад хямдралттай үйлчлүүлэх боломжгүй учир аль болох нийтийн тээврийн карт ашиглах нь илүү оновчтой.

 

     Нийтийн тээврийн карт

     Солонгос нь нийтийн тээврийн шилдэг системтэйгээс гадна орон даяар үйлчлэх автобус, метро, таксины алинд ч шууд тооцоо хийх боломжтой, өргөн нэвтэрсэн тооцооны системтэй. Үүнд ашиглагддаг нийтийн тээврийн картыг метроны буудал болон аль нэг сүлжээ мини супермаркетаас худалдан авах боломжтой. Энэхүү үйлчилгээний хамгийн давуу тал нь дотоодын иргэд болон гадны жуулчид ялгаагүй тээврийн карт ашиглаж буй хүн тээврийн хэрэгсэл сольж суухдаа хямдралтай үнээр үйлчлүүлж болдог төдийгүй том хүний хувьд суух бүрт 100 вон хэмнэх боломжтой юм.

 

     Хурдны болон хот хоорондын автобус

     Солонгост аялж буй хүмүүс төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглаж болох хэдий ч нэг бүсээс өөр нэг бүс нутаг руу аялах хамгийн зохистой арга нь автобусаар үйлчлүүлэх юм. Хурдны болон хот хоорондын автобусны аль аль нь нийт орон даяар өргөн хүрээ бүхий сүлжээтэй учир хямдхан үнээр нэг хотоос нөгөө хот руу явах боломжийг олгодог. Мөн яг цагтаа хөдлөн цагтаа хүрэхээс гадна цэвэрхэн, тохиолог учир зорчигчид ая тухтай үйлчлүүлэх бүрэн боломжтой. 

     Гол төлөв хурдны автобусны болон хот хоорондын автобусны терминал нь хотын төв дотроо байрладаг хэдий ч Сөүл зэрэг зарим нэг хотуудын хувьд хотын өөр өөр хэсэгт байрлах нь бий. Иймд зорчигчид хөдлөхөөсөө өмнө автобусанд суух байршлаа сайн тодруулах шаардлагатай. Тухайн автобусны терминалын нэрэнд jongfrom гэсэн үг орсон бол тухайн терминалаас хурдны болон хот хоорондын энгийн автобусны аль аль нь хөдөлдөг гэсэн үг юм.

      Хурдны автобус

Хурдны автобусны хувьд хурдны замаар яван түр амрах зогсоол дээр зогсохоос өөрөөр зорьсон газар хүртлээ өөр хотод бараг зогсдоггүй. Дотроо замдаа зогсдоггүй шууд явах автобус, дээд зэрэглэлийн автобус зэрэг төрлүүдтэй ба төрлүүдээсээ хамаараад тасалбар нь өөр өөр үнэтэй. Дээд зэрэглэлийн автобусны хувьд сэлүүхэн, том суудалтай учир илүү ая тухтай зорчих боломжтой.

▪ Сөүл хотын хот хоорондын автобусны терминалууд

- Сөүл хурдны автобусны терминал (Кёнбү/Ёндун чиглэл)

- Central city хурдны автобусны терминал (Хунам чиглэл)

▪ Хот хоорондын автобусны терминалын суудал захиалга болон цагийн хуваарь

- Сөүл хурдны автобусны терминалын цахим хуудас : www.exterminal.co.kr (Зөвхөн солонгос хэл)

-High Ticket website www.hticket.co.kr/main.do (Солонгос, англи, япон, хятад хэл)

 * High Ticket website-ын хувьд цагаан сар, ургацын баярын өмнө зөвхөн солонгос хэл дээр мэдээлэл авах боломжтой болдог.

      Хот хоорондын автобус

     Хот хоорондын автобус нь ихэвчлэн нэг бүсээс нөгөө бүс рүү явах замд байрлах жижиг хотууд дээр зогсдог бол зарим нэг автобус нь нэг бүсээс нөгөө бүсийн хүрэх газар хүртэл замдаа зогсолгүй явдаг. Мөн шөнийн автобусны хувьд өдрийн автобуснаас арай илүү үнэтэй байдаг.

Сөүл хотын хот хоорондын автобусны терминалууд

- Сөүл Намбү терминал

- Санбун терминал

Хот хоорондын автобусны тасалбар захиалах болон цагийн хуваарь харах цахим хуудсууд

- Сөүл Намбү терминалын цахим хуудас : www.nambuterminal.com (Зөвхөн солонгос хэл)

- Санбун терминалын цахим хуудас : www.sbtr.co.kr (Зөвхөн солонгос хэл)

-BUS TAGO цахим хуудас : www.bustago.or.kr (Солонгос, англи, япон, хятад хэл)

- Солонгосын автобусны тасалбар захиалгын нэгдсэн цахим хуудас:  www.busterminal.or.kr (Зөвхөн солонгос хэл)

- Хот хоорондын автобусны тасалбар захиалгын нэгдсэн сайт : txbus.t-money.co.kr (Солонгос, англи, япон, хятад хэл)