Онгоц
Инчон олон улсын нисэх онгоцны буудал
Дэлгэрэнгүй мэдээлэл : Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь 2001 оны 3 сард байгуулагдсан Солонгостоо хамгийн томд орох нисэх буудал бөгөөд Солонгосыг зорьж буй жуулчид тус улсад нэвтэрдэг хамгийн том үүд хаалга гэж хэлж болно. Уг буудал нь 2017 оны байдлаар Нисэх онгоцны буудлын үйлчилгээний чанар(ASQ)-аараа 2 жил дараалан олон улсад 1-р байрыг эзэлсэн. Одоогоор дэлхийн 58 орны 187 хотууд руу, 85 авиа компаний нислэг тус нисэх буудлаар дамжин үйлдэгдэж байна. Мөн 2017 онд дэлхийд 62 сая гаруй зорчигч үйлчлүүлсэн, хамгийн хөл хөдөлгөөнтэй дэлхийн 3 том нисэх буудлын нэгээр тодорсон. Цаашид тус нисэх онгоцны буудал нь илүү чанартай үйлчилгээг хүргэх үүднээс 2018 онд хоёрдахь зорчигч тээврийн терминалаа албан ёсоор нээсэн.
Лавлах утас : +82-1577-2600 (Солонгос, Англи, Япон, Хятад хэл)
Кимпу олон улсын нисэх онгоцны буудал
Дэлгэрэнгүй мэдээлэл : Кимпу олон улсын нисэх буудал нь олон улсын болон дотоодын нислэг үйлдэхээс гадна ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг. Японы Ханэда, Осака, Хятадын Бээжин, Шанхай, Тайваны Тайбэй зэрэг хотууд руу нисэхээс гадна, дотоодын нислэгийн хувьд Чэжү, Кванжү, Кимхэ зэрэг газрууд руу нислэг үйлддэг.
Лавлах утас : +82-16616 → "1“-ийг дарах
Тэгү олон улсын нисэх онгоцны буудал
Дэлгэрэнгүй мэдээлэл : Тэгү олон улсын нисэх онгоцны буудал нь Хятад, Япон, Вьетнам, Хонгконг, Гуам, Орос руу олон улсын нислэгтэй ба дотооддоо Сөүл, Чэжүгийн чиглэлд нислэг үйлддэг, Кёнсан мужийн төв хэсэгт байрлах нисэх буудал юм.
Лавлах утас : +82-16616 → "4“-ийг дарах
Жэжүгийн олон улсын нисэх онгоцны буудал
Дэлгэрэнгүй мэдээлэл : Солонгосын хамгийн том арал дээр байрлах Жэжүгийн олон улсын нисэх онгоцны буудал нь Инчон ОУ-ын нисэх буудлын дараа орох Солонгостоо хамгийн олон зорчигчтой буудал юм. Мөн тус нисэх буудал нь Зүүн хойд Азийн төвд байрлах учир уг нисэх буудлаас Хятад, Япон, Зүүн өмнөд ази руу зорчиход илүү хялбар. Түүнчлэн Сөүл, Кимпугийн чиглэлд дотоодын нислэгтэй.
Лавлах утас : +82-16616 → "2“-ыг дарах