
Мэндчилгээ
Сайн байцгаана уу?
БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци нь 1962 онд байгуулагдан өнгөрсөн хагас зуун жилийн турш БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсад таниулах, улс хоорондын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг төрийн байгууллага болно.
“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар нь гадаадын жуулчдад Солонгос орныг сурталчилан таниулах, солонгосд аялагчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн 21 орны 33 газарт төлөөлөгчийн газраа ажуулладаг.
“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар 32 дахь 2017 оны 7-р сарын 4-нд албан ёсны нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид олон улсын аялал жуулчлалын чиглэлээр МУ-д анхны “Үндэсний Аялал Жуулчлал((NTO; National Tourism Organization)”-ын төлөөлөгчийн газар болж байгаадаа туйлын их баяртай байна. “KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар нь Монгол иргэдийг Солонгост аялахад шаардагдах мэдээлэллүүд болон Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, танилцуулах арга хэмжээ, аялал жуулчлалын компанид маркетингийн дэмжлэг үзүүлэх мөн хамтран ажиллах гэх мэт төрөл бүрийн сурталчилгаа болон маркетингийн үйл ажиллагаа дээр үндэслэн Солонгос руу хялбар зорчиход дэмжих зорилгын доор ажиллаж байна. Мөн МУ болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгэм, соёл гэх мэт тус бүрийн салбар дээр олон төрлийн хэлбэрээр харилцан хамтын ажиллагаатай байгаа билээ.
Хоёр орны жуулчдын тоо 150 мянган орчим хүн хүрч байгаа хэдий ч аялал жуулчлалын салбар дахь хоёр орны засгийн газруудын хамтын ажиллагаа маш бага явагдаж байна. Үүнтэй холбогдуулан манай төлөөлөгчийн газраас Монгол дахь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд 50 жилийн турш Солонгосын аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.
Манай төлөөлөгчийн газар нь БНСУ руу зорчих хүсэлтэй байгаа бүх Монголчуудад бидний үүд хаалга нээлттэй бөгөөд шаардлагатай мэдээ мэдээллээр хангахад бэлэн байна.
Суурин Төлөөлөгч: Ким Кван Шиг