U Medical Tour – Korea Tourism Organization

U Medical Tour

БНСУ-ын Ю Медикал Тур ХК нь дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

• Эмнэлэг зуучлал, эмчилгээний аялал жуулчлал
(БНСУ-д эмчлүүлэхийг хүссэн иргэдийг олон улсын стандарт шаардлагад нийцсэн томоохон эмнэлэг, эмчилгээ үйлчилгээний төвүүдэд эмчлүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд мэдээллээр хангах)
• Аж үйлдвэрийн аялал
(1960-аад оноос аж үйлдвэрийг хөгжүүлсэн аж үйлдвэрийн гол цөм болох БНСУ-ын эдийн засгийн үзүүлэлт хамгийн өндөртэй хот болох Улсан хотод Хьюндай группын хүнд үйлдвэр, автомашины үйлдвэр, газрын тос боловсруулах химийн үйлдвэр гэх мэт дэлхийд алдартай үйлдвэрүүд болон 20,000 гаруй жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцах, сургалтанд хамрагдах, туршлага судлах зэрэг олон төрлийн аялалыг зохион байгуулна.)
• Сургалт болон бизнес аялал
Манай компаний бас нэг давуу тал бол хөгжиж буй орнуудын хөгжилд хувь нэмэр болох үүднээс МУ-д үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг ижил төрлийн компаниудтай холбох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт холбоо тогтоох, байгууллага хамт олны ажилчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг аялал жуулчлалтай холбон тусгай хөтөлбөр зохион байгуулах боломжтой.
• Энгийн аялал
Мөн бид Улсан хот болон ойролцоох бүс нутагт аялалын шинэ маршрут гарган, монголчуудын очиж үзээгүй байгалийн үзэсгэлэнт цогцолбор, үзвэр үйлчилгээний газруудтай танилцах аялалыг зохион байгуулж байна. Жишээ нь: найз нөхдийн аялал, оюутан сурагчдын аялал, ахмадын аялал, стресс тайлах аялал гэх мэт.

Манай компани Америк, Европ, Хятад, Казакстан, Япон улсын иргэдэд эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн ба 2017 оны 7-р сараас Монголд төлөөлөгчөө томилон ажиллаж байна.

2017 оны 11-р сарын 28-нд Монгол Солонгосын эмч нарын холбоотой хамтран МУ-д эмчлэгдэх боломжгүй 32 төрлийн өвчтөний эмчилгээг БНСУ-д эмчлүүлэх тохиолдолд тусгай хямдралтай үнээр эмчлүүлэх, түүний дараах өвчтөний хяналт зэрэг дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан ба өнгөрсөн хугацаанд манай компаниар дамжуулж Улсан хотын Нам Дүүрэг болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Цаашлаад эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар Улсаны Их Сургуулийн Эмнэлэг Интермэд эмнэлэгтэй, мөн Монгол Солонгосын эмч нарын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Утас:+976-8005-9665 (Монгол дахь төлөөлөгч Б.Ариунжаргал)
И-мэйл хаяг:umedicaltour@gmail.com
Вэб сайт: www.umitkorea.com, www.umedicaltour.com FB page:umedicaltour