СӨҮЛ – ЖЭЖҮ АЯЛАЛ – Korea Tourism Organization

СӨҮЛ – ЖЭЖҮ АЯЛАЛ

1-р өдөр. Улаанбаатар -Сөүл- Жэжү

Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хотруу, Сөүлээс Солонгосын үзэсгэлэнт арал Жежүрүү ниснэ. Жэжү арлаар хийх аяллаа байгалийн үзэсгэлэнт сонин тогтоцын нэг болсон далайн эрэгт орших “Yongmori Hyean” (Лууны толгой) хэмээх хадан цохионоос эхэлнэ. Энэхүү хадан цохио нь аль өнцгөөс харж байгаагаас хамаараад лууны толгой, бас туулайн толгой ч болж харагддаг /а.х 40 минут/. Аялал маань цааш “Mysterious Road” буюу “Шидэт зам” –аар үргэлжилнэ /а.х 30 минут /. Энэ зам дээр хөдөлгүүрийг нь унтраасан машин газар өөд өнхөрдөг ер бусын тайлагдашгүй нууцыг аялагч та биеэрээ мэдрэх болно. Дараа нь дэлхийд танигдсан солонгос брэнд “Кимчи”ний үйлдвэрт очиж, түүнийг хэрхэн бэлтгэх талаар суралцаж, солонгос үндэсний хувцас өмсөж дурсгалын зургаа авхуулна /а.х 1 цаг/. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

2-р өдөр. Жэжү

Өглөөний цайны дараа “Далайн бүсгүйчүүд”ийн музейд зочлон Жэжү арлын бүсгүйчүүдийн амьдралаа залгуулахын төлөөх хатуужил, амьдралын хэв маягийг харуулсан өвөрмөц үзмэрүүдийн сан хөмрөгтэй 1 цаг танилцана. Аялал цааш “Sunrise peak” (Мандах нарны оргил)– хэмээх Жэжүгийн зүүн хэсэгт орших 5000 гаруй жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2007 оны 6 сард бүртгэгдсэн, хүмүүсийн явган аялал ихээр хийдэг оргил руу үргэлжилнэ / а.х 1 цаг 40 минут/. Энэ нь Жэжү арлын хамгийн үзэсгэлэнтэй 10 дурсгалт газрын нэг бөгөөд оргилын дээрээс эргэн тойрныхоо үзэсгэлэнтэй байгалийг харж, байгаль эхийн эрч хүчээс өөртөө шингээнэ. Өдрийн хоолны дараа Солонгосын “Гурван марал од” киноны зураг авалтыг хийсэн газраар аялна. Үүний дараа Жэжү арлын эртний амьдралын хэв маяг, ёс заншлыг өдгөө хүртэл хадгалсаар ирсэн 1400аад хүн амтай “Seongeup Folk Village” тосгонд ирж, хэдэн зуун жилийн өмнөх энэ нутгийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хоол хүнс, орон байр, ардын дуу хөгжим, сүм хийдийн байдалтай 1 цаг 20 минут танилцаж, тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрнө. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

3-р өдөр. Жэжү

Өглөөний цайны дараа Азидаа цорын ганц далай руу шууд цутгадаг эргэн тойрондоо халуун орны залуу ойгоор хүрээлэгдсэн ”Jongbang Waterfall” (Жонбан хүрхрээ) болон галт уулын хайлмаг яг л болорын талст шиг царцсан “Hexagonal Seaside Rocks” (Зургаан өнцөгт хад) дээр ирнэ /а.х 2 цаг/. Мөн Жэжүгийн өвөрмөц өнгө төрх болох орчин үеийн тохижилттой “LOTTE” цогцолборт зочлон казиногийн ертөнцтэй 1 цаг танилцана. Дараа нь хэрэв аялагч хүсвэл өөрийн зардлаар шумбадаг хөлөг онгоцоор аялах, Солонгосын бас нэгэн брэнд болох Nanta Showг үзэж сонирхон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

4-р өдөр.Жэжү Сөүл

Өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд өглөөний КЕ1206 онгоцоор Сөүл хотруу ниснэ. Өдрийн хоолны дараа Сөүл хотын түүх дурсгалын чухал газар болох 600аад жилийн түүхтэй “Кёнбоккүн” хааны ордноор 1 цаг аялан, “Чонхуадэ Хөх ордон” буюу БНСУын ерөнхийлөгчийн өргөөг 50 минут үзэж сонирхох болно. Дараа нь Солонгосчуудад төдийгүй гадаадынханд ч танил болсон “Мёндонг” төвөөр явж худалдаа хийнэ. Эндээс төрөл бүрийн бэлэн хувцаснаас эхлээд спортын бараа зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүх бараа бүтээгдэхүүнийг хямдхан үнээр худалдалдан авах боломжтой. (өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол)

5-р өдөр. Сөүл

Өглөөний цайны дараа Солонгосдоо 3рт ордог 249 метр өндөр барилга болох “63 давхар”ын 60 давхраас Хан мөрөн, Намсан уул, Сөүл хотын гоё сайхан дүр зургийг тольдон харах болно /а.х 1 цаг 30 минут/. Энд та хүсвэл хамгийн өндөрт байрлах Sky Art gallery, далайн аквариум, Imax кино театр, лааны тосон музейг сонирхох боломжтой. “63 давхар” барилгын тухай мэдээллийг www.63.co.kr сайтаас авч болно. Өдрийн хоолны дараа Намсан Ханок тосгоноор зочилно. Оройн хоолоо зооглоод 20:00 цагт буудалдаа ирж амарна (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

6-р өдөр. Сөүл

Улаанбаатар Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд худалдааны төвүүдээр орж худалдан авалт хийнэ. Дараа нь нисэх буудал явж, цэцэглэн хөгжиж буй БНСУ, байгалийн үзэсгэлэнт Чэжү арлаар хийсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Дөрвөн цагийн дараа БуянтУхаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. (өглөөний цай)

Тайлбар

Аяллын чиглэл: Улаанбаатар-Сөүл-Чэжү
Аяллын хугацаа: 5 Шөнө, 6 Өдөр
Аяллын үнэ: 4 цэцэгтэй зочид буудалд байрлавал:
Том хүн: 3,500,000₮
3,900,000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/: 3,300,000₮ /зочид буудалд ортой/
2,900,000₮ /зочид буудалд оргүй/

5 цэцэгтэй зочид буудалд байрлавал :
Том хүн: 3,700,000₮
4,400,000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/: 3,500,000₮ /зочид буудалд ортой/
3,100,000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс :

  • Улаанбаатар-Сөүл-Жэжү чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 эсвэл 5 цэцэгтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орон нутгийн хөтөч болон орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаад зорчигчийн даатгалын хураамж
  • БНСУ-ын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс :

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Утас:7011-6969, 9595-6969
И-мэйл хаяг: info@tengertravel.mn
Вэб сайт: http://www.tengertravel.mn/