СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ – Korea Tourism Organization

СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ

Аяллын чиглэл: Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар
Аяллын хугацаа: 4 шөнө, 5 өдөр
Аялал эхлэх өдөр: 2017 он 01 сарын 15 – 01 сарын 19 хүртэл

Өдөр 1. Улаанбаатар – Сөүл хот

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгээд 07:45 цагийн OM301 нислэгээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд ниснэ. 12:05 цагт Солонгосын Инчён ОУНОБ –д бууна. Түүний дараа орон нутгийн хөтөчтэй уулзан өдрийн хоолны зоогийн газар руу явна. Үдээс хойш Намсан цамхаг дээр гарч 236 метрийн өндөрөөс Сөүл хотыг харна. Мөн Сөүл хотын дундуур урсдаг орчин үеийн шийдлээр тохижуулсан Cheonggyecheon Stream амралт зугаалгын цогцолборт очиж үзнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

AVENTREE JONGRO – http://www.aventreehotel.com/ 

Өдөр 2. Сөүл хот

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Солонгосын алдартай телевизийн олон ангит “Өвлийн сонат” киноны зураг авалт хийсэн цэцэрлэгт хүрээлэнд очно. Дараа нь мөн “Нууц цэцэрлэг” киноны зураг авалт болсон Petite France гэдэг газраар аялангаа Сөүл хотоор аялна. Орой зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 3. Сөүл хот                    

Өглөөний цай зочид буудалд уусны дараа Сөүл хотын түүх дурсгалын газруудаар зочлох бөгөөд 1394 онд баригдсан Солонгосын эзэнт гүрэн Чосунь вант улсын Гёнбугүн ордон музейг үзэж сонирхоно. Дараа нь Сөүлийн эртний тосгон  Bukcheon Hanok болон Gwangjang худалдааны төв болон Insadong Alley Сөүлийн худалдааны гудамжаар явна. Орой нь зочид буудалдаа амарна.

Өдөр 4. Сөүл хот                                                                                                                                   

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа Коекс далайн амьтдын аквариум үзнэ. Мөн худалдааны Dongdaemun төвд очиж худалдаа хийнэ. Энэ төвд өдөр тутмын хувцас хэрэглэл зардаг. 

Өдөр 5. Сөүл хот – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 11:00 цагт зочид буудлаас хөдлөөд Сөүл хотын Инчён ОУНОБ – д хүргүүлнэ. 13:20 цагт Сөүл хотоос нисч  Улаанбаатарт 16:05 цагт бууна. Ингээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. 

Аяллын зардал:

Хүний тоo: 30-36хүн
Том хүн: 2,500,000

Жич: Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар,  шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.         

Аяллын зардалд багтсан:

  • 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 50000 вон төлнө
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гэнэтийн ослын даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
  • Онгоцны тийз

  Аяллын зардалд багтаагүй:

  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Хувь хүний хэрэглээний зардал

Бусад:

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 9-өөс дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.

Утас:99167721 /Хариуцсан Менежер/, 319401, 70109401 /Оффисийн утас/
Факс:319402 /Оффисийн факс/
И-мэйл хаяг:info@juulchinworld.mn
Вэб сайт: www.newjuulchin.com