Тэкён дүрс оношилгооны эмнэлэг – Korea Tourism Organization

Тэкён дүрс оношилгооны эмнэлэг

Мёнжи эмнэлэг
2017.11.27
Hanshin Medipia
2017.11.27

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний төв

Хорт хавдарт төвлөрсөн хөтөлбөр:

Солонгос улс 6 том хорт хавдар болох (ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, уушгины хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, умайн хорт хавдар) мөн бусад хорт хавруудад төвлөрсөн шинжилгээг хийж байна. Хорт хавдарр үүсэх, хорт хавдарын аюулын үед арга хэмжээ авах шинжилгээ (соронзон дүрш оношилгооны төхөөрөмж-MRI, томограф-CT) зэргийг тус хөтөлбөртөө давхар багтаасан.

Мэргэжлийн эмч нараас нарийвчилсан эрүүл мэндхйн шинжилгээ болон зөвлөгөө авах

Салбар тус бүрийн мэргэжлийн эмч (дээд сургуулиудын эмнэлгүүдэд багшлах эмч багш) нараас нарийн шинжилгээ болон зөвлөгөөг авах боломжтой.

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинжилгээ өгөх

MRI шинээр нэвтэрсэх моделиуд дундаас хамгийн хүчин чадал өндөр 3.0T MRI, 128 сувагтай MDCT төхөөрөмжүүдээр маш нарийн дүрсээр шинжилж аливаа өвчнийг эхэн үед илрүүлнэ. Мөн сүүлийн үеийн ЭХО-ны төхөөрөмж, дотрын дурангаар бүх шинжилгээг хийх боломжтой.

Үйлчлүүлэгч төвт тус эмнэлгийн ажлын дараах хариуцлага

Шинжилгээ өгсөний дараа ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд шууд эмчилгээнд хамрагдах болон бусад дээд сургуулиудын эмнэлгүүд болон мэргэжлийн эмнэлгүүдтэй холбож өгч эмчлүүлэх боломжоор хангана.

Олон төрлийн эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний хөтөлбөр

Үндсэн эрүүл мэндийн шинжилгээ, тэкён онцгой шинжилгээ, тэкён нарийн шинжилгээ, эмэгтэйчүүдийн нарийн шинжилгээ, тархины нарийн шинжилгээ, VIP шинжилгээ, CEO нарийн шинжилгээ зэрэг олон төрлийн шинжилгээний хөтөлбөрүүдээр үйлчилж байна. /зураг/

Холбоо барих утас: 053-742-0100 (дотоодын холбоос 2 товчыг дарж холбогдоно)
Факс: 053.754.8466
www.ctmri.co.kr