KTX – Kyungkang шугам нээгдлээ – Korea Tourism Organization

KTX – Kyungkang шугам нээгдлээ

БНСУ-н өвлийн аяллын бүтээгдэхүүн болон PyeongChang 2018-ын танилцуулга арга хэмжээ
2017.11.25
Гёнжү сакүра марафон тэмцээн
2018.01.19

KTX – KYUNGKANG ШУГАМ НЭЭГДЭЖ СӨҮЛЭЭС ОЛИМПИЙН СТАДИОН(JINBU) ХҮРТЭЛ 80 МИНУТЫН ДОТОР ХҮРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ГАДААДЫН ЖУУЛЧИД ОЛИМПИЙН ҮЕЭР (18.2.1 ~ 3.25) ‘PYEONGCHANG KORAIL PASS’-ЭЭР ХЯЗГААРГҮЙ KTX-ЭЭР ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

БНСУ-ын Төмөр Замын Ерөнхий Газар (KORAIL)-аас ирэх 12-р сарын дундуур нээлтээ хийх гэж буй Kyungkang шинэ шугамын хурдны галт тэрэгний хуваарийг олон нийтэд мэдээлсэн. Kyungkang шугам нээгдсэнээр Сөүлээс Солонгосын зүүн эрэг рүү богино хугацаанд очих боломжтой юм. Өмнө Канвон аймаг болон Зүүн тэнгис руу явахад 3-аас илүү цаг, харин энгийн галт тэргээр 6-аас дээш цаг хугацаа шаарддаг байсан.
КТХ : Kyungkang шугам-чиглэл

KTX – Kyeongkang шугам нь Seoul station болон Cheongryangri station-оос хөдлөх бөгөөд Seoul station-оос хөдөлсөн бүх галт тэрэгнүүд Cheongryangri station-оор дамжина. Нэг талын чиглэлээр ажлын өдрүүдэд (Даваа~Пүрэв) өдөрт 18 удаа, амралтын өдрүүдэд (Баасан~Ням) өдөрт 26 удаа хурдны галт тэрэг үйлчилэхээр төлөвлөж байгаа ба дундажаар өдөрт 19 мянган хүнийг зөөх боломжтой болж байна. Тасалбарын үнэ нь Seoul station-оос Gangneung station хүртэл 27,600 вон, харин Cheongryangri station-оос Gangneung station хүртэл 26,000 вон болно. Бусад тээврийн хэрэгсэлүүдтэй харьцуулбал цаг, мөнгөө хэмнэж байна.
Ялангуяа, 2018 оны Пёнчан Өвлийн Олимпийн наадмын үеэр тус Олимпийг үзэхээр ирсэн зорчигчдын тав тухтай байдлыг хангахын тулд хурдны галт тэрэгний тоо нэмж хангалттай суудалын тоог бий болгох төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Олимпийн стадионоос ойрхон буудалд байрлаж чадаагүй жуулчид KTX-ээр үйлчилэнгээ өдөртөө олимпоо үзэж буцаж буудал руугаа харих бүрэн боломжтой боллоо.
Түүнчлэн, ирэх оны 2-р сараас нэг сарын турш Инчон (Incheon) олон улсын нисэх буудал – Terminal 2(T2) -оос Gangneung хүртэл өдөр бүр 16 удаа (нэг тал) хурдны галт тэрэг үйлчлэх тул гадаадын жуулчид илүү хурдан мөн амархан олимпийг үзэж болохоор болов.
Үүнээс гадна, БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь Солонгосын төмөр зам (KORAIL)-тай хамтран боловсруулсан гадаадын жуулчдад зориулан тусгай хөнгөлөлт үзүүлэх “Pyeongchang Korail Pass”-ийг гадаадын жуулчдад онцгой ач холбогдол өгч, олимпийн үеэр KTX (18.2.1 ~ 3.25) Онцгой галт тэрэг өнгөрөхөд бид борлуулалтын өмнөх үеийг KTX-ийн нээлтийг 18.1.10 болгон зарласан. Өмнөд Солонгосын Pyeongchang Korail Pass худалдан авалтанд оролцож буй хэрэглэгчдэд (17.10.10 ~ 18.110) БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагаас олгодог төрөл бүрийн тусгай тэтгэмжийг эдлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ▶ http://english.visitkorea.or.kr/enu/TRP/TP_ENG_8_4.jsp