Гёнжү сакүра марафон тэмцээн – Korea Tourism Organization

Гёнжү сакүра марафон тэмцээн

KTX – Kyungkang шугам нээгдлээ
2017.12.10
Танилц: Алжаал тайлах 25 маршрут
2018.01.28

БНСУ-д жил бүр уламжлан зохион байгуулагддаг Гёнжү Сакүра Марафон тэмцээн энэ оны 4-р сарын 7-нд өглөөний 8 цагт Гёнжү хотод хийгдэнэ. Энэхүү марафон тэмцээн нь 4 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд :

– Full marathon буюу 42.195 км зам туулах марафон
– Half marathon буюу 21.0975 км зам туулах марафон
– Short marathon буюу 10 км зам туулах марафон
– Health marathon буюу 5 км зам туулах марафон

Энэхүү марафонд 12,500 хүн оролцох боломжтой ба оролцох хүсэлтээ www.cherrymarathon.com веб сайт руу орж мэдэгдэнэ.
Үнэ төлбөрийн хувьд Full, Half, Short marathon нь 30,000 ВОН бөгөөд Health marathon нь 20,000 ВОН болно.