С.Гантогоо “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газрын элч дуучнаар сонгогдлоо – Korea Tourism Organization

С.Гантогоо “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газрын элч дуучнаар сонгогдлоо

PYEONGCHANG 2018 ОЛИМПИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
2017.11.25

БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол удс дахь “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар 2017.07.04-нд Монголд нээлтээ хийсэн. Тус байгууллага нь Монгол, Солонгосын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажилна.

Тэгвэл тус байгууллагын нүүр царайгаар буюу “Элч дуучин”-аар Яг түүн шиг” шоуны оролцогч, БНСУ-ын “Монтант” урлагийн байгууллагын дуучин С.Гантогоо сонгогджээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Миний бие БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит Корпорацийн Монгол дахь салбарын “Элч Дуучин”-аар томилогдлоо. Энэ мэтээр аялал жуулчлалын салбар улам илүү хөгжиж улс орны минь хөгжил дэвшилд хувь нэмрээ бүр ч илүү оруулж онцгой байр суурийг эзлээсэй хэмээн хүснэ. Улам илүү хичээнэ ээ” хэмээн бичжээ.