БУСАН ХОТЫН АЯЛАЛ – Korea Tourism Organization

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

1 өдөр: Улаанбаатар-Бусан

10:40 цагт Чингис хаан онгоцны буудал дээр цугларна.
12:40 цагт Бусан хотын зүг ниснэ.
17:00 цагт Бусан хотын нисэх онгоцны буудал дээр буугаад хилээр гарч хөтөчтэй уулзана.
19:00 цагт Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. /оройн хоол/

2 өдөр: Бусан хот

07:00 цагт Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Өглөөний цайны дараа Бусан хотын аялалдаа гарна. Дунг Бэк Сун арал дээр байрлах Ази номхон далайн эдийн засгийн чуулган зохион байгуулагддаг АРЕС байгууламжийг очиж үзнэ. Энэхүү байгууламж нь үзэсгэлэнт эрэг дээр орших орчин үеийн шийдэл бүхий байгууламж бөгөөд дээврийг нь Дунг Бэк Сун арлын хэлбэрийг дуурайлган бүтээсэн ба дотоод засал нь Солонгос улсын соёлыг өгүүлсэн байдаг.

Үүний дараа бид Хиүндэй далайн эрэг дээр байрлах Далмажи толгод дээр гаран үзэсгэлэнт байгалийг тольдон харна.

Өглөөний цайны дараа Бусаны зүүн хойд эрэгт байрлах Хаедонг Ёонггунгса хийдэд зочилно. Энэхүү хийдийг 1376 онд Гүрё гүрний үеийн алдарт буддын шашны сургаал айлдагч Наон бариулжээ. Далайн эрэгт байрлах энэхүү хийд нь дорнын уран барилгын шийдлийг харуулсан байдаг. Тус хийдийн 108 шатаар буух явцдаа далайн түрлэгийн намуухан чимээг сонсонгоо нар мандахыг харж болно.

Өдрийн хоолны дараа 36000 метр квадрат бүхий 35000 төрөл зүйлийн далайн амьтадтай Бусаны усан сангаар аялж далайн амьдралтай танилцана. Дараа нь бид Ази-ийн хамгийн алдартай кино наадам зохион байгуулагддаг Бусан кино театр-т очин үзнэ. Энэхүү газар олон улсын хэмжээний кино наадмын нээлтийн болон хаалтын үйл ажиллагаа болдог байна. Тус барилгын дээвэр нь дэлхийн хамгийн том дээвэр бөгөөд хөл бөмбөгийн талбайгаас 2.6 метрээр том юм.
18:00 цагт Оройн хоол иднэ.
20:00 цагт буудалдаа ирж амарна. /өглөөний цай, өдрийн хол, оройн хоол/

3 өдөр: Бусан

07:00 Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа бид Бусан хотын Мачу пичү гэгдэх Гамчеон тосгонд ирнэ. Энэхүү жижиг тосгоныг дундуур нь хувааж буй жижиг гудамууд нь сонирхол татам ханын зургууд болон баримлуудаар дүүрэн байдаг.

Үүний дараа Японы хагас зуун жилийн колончлолоос чөлөөлөгдсөний дараа байгуулагдсан Орчин үеийн Бифф кино дүүрэг & Гүкжэ захаар аялна. 428 метр урттай Nampo-dong дахь Buyeong театр-с Чунг Му Дун хүртэл сунаж байрласан энэхүү кино урлагийн талбайд та 60-н жилийн түүхтэй 20 гаруй ресторантай хоолны гудамжаар Солонгосын үндэсний хоол болон Street food-ийг зооглох боломжтой.

Өдрийн хоолны дараа Бусан дахь алдарт гурван уулын нэг болох Луун толгойн хэлбэрт уулын Ёонгдусан цэцэрлэгт хүрээлэнгээр аялна.
Оройн хоолны дараагаар зочид буудалдаа буцаж амарна. /өглөөний цай, өдрийн хол, оройн хоол/

4 өдөр: Бусан

07:00 цагт өглөөний цайгаа буудалдаа ууна.
/Чөлөөт өдөр тул хөтчөөс өөрийн үзэхээр төлөвлөсөн зүйлс болон унааны талаар мэдээлэл аван энэ өдрийг өөрийн сонирхлоор өнгөрөөх боломжтой. Уг өдөр унаа, хөтөч болон оройн зоог ороогүйг анхаарна уу/.
Зөвлөмж: Зөөлөн цагаан элстэй Хаеундае Далайн Эрэг дээр чөлөөт цагийг наранд биеэ шаран өнгөрүүлэх боломжтой. Мөн татваргүй барааны дэлгүүрээр шоппинг хийх боломжтой. /өглөөний цай, /

5 өдөр: Бусан хот-УБ

06:00 цагт Өглөөний цай зочид буудалдаа ууна.
06:50 цагт Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
07:00 цагт Онгоцны буудлын зүг хөдлөнө
10:35 цагт Улаанбаатар хотын зүг нисч 13:30 цагт Улаанбаатарт бууснаар бидний дурсамжит сайхан аялал маань өндөрлөнө. /өглөөний цай/

Аяллын үнэнд багтсан зүйлс:

• УБ-Бусан-УБ чиглэлийн нислэгийн тийз, онгоцны буудлын такс
• Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
• Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр, оройн хоол/
• Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол-Солонгос хэлтэй хөтөч, ахлагч
• Хөтөлбөрт заагдсан унаа
• Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
• Гадаадад зорчигчдын аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
• Хувь хүний хувийн хэрэглээний зардал
• Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич: Дээрх хөтөлбөр жишиг хөтөлбөр бөгөөд нислэгийн хуваарь болон хүний тооноос хамаарч уг хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Хаяг: Улаанбаатар, ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж,Center-34, 4-р давхар
Утас:90065000,90075000
И-мэйл хаяг: Centralasia_travel@yahoo.com
Вэб сайт: www.centralasiatravel.mn