Танилц: Алжаал тайлах 25 маршрут – Korea Tourism Organization

Танилц: Алжаал тайлах 25 маршрут

Гёнжү сакүра марафон тэмцээн
2018.01.19
Christmas in March
2018.02.09

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар өнгөрсөн долдугаар сарын 4-нд албан ёсны нээлтээ хийсэн. Улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Алжаал тайлах 25 маршрут”-ыг гарган, аялал зохион байгуулж эхэлжээ. Ингэхдээ тэд байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлоос илүүтэй “Алжаал тайлах 25 маршрут”-ыг шинээр нэвтрүүлсэн нь жуулчдын анхаарлыг ихэд татаад байгаа аж. 25 маршрутыг сонгохдоо байгууллагуудад сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон газруудад сертифакт олгожээ.

Энэхүү 25 маршрут нь Гоо сайхан, бясалгал, эрүүл мэнд, алжаал тайлах гэсэн дөрвөн хэсэгт хуваагдана. Ингээд “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар “Цэнхэр бэх” сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд арван хүний бүрэлдэхүүнтэй бага Сөүл, Чежүгийн чиглэлд “Алжаал тайлах 25 маршрут”-ын тус дөрвөн хэсгийн төлөөлөл болсон зургаан газраар аялалаа.

Бидний хамгийн эхэнд очсон газар бол Чежү арал.
Чежү арал нь 6600 мкв талбайтай. Жилд гадаадын гурван сая зорьж очдог бол дотоодын 11 сая жуулчин зорьж очдог. Чежү арлаас багтсан “Алжаал тайлах 25 маршрут”-ын газруудаас бид Ботаникийн цэцэрлэг, явган аялалын зам, ногоон цайны талбай, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх WE HOTEL зэрэг газруудад очлоо. Чежү арал бол мандаринаараа алдартай. Айл өрх бүр хашаандаа мандарин тарьж ургуулдаг нь анхаарал татаж байв.

Байгалын тогтоц буюу Луун дүрс чулуу Чежү арал дээр байрладаг

Чежү арлыг үзэхээр сая сая жуулчид Чежүд ирдэг

Бидний дараагийн маршрут Ботаникийн цэцэрлэг.
Энэхүү цэцэрлэгт нийт 150.000 орчим мод ургамлыг тарьж ургуулжээ. Улмаар үүндээ түшиглэн алжаал тайлах төвийг байгуулж, тарьсан мод ургамлаар тарьсан бүтээгдэхүүн хийж, жуулчдад үйлчилдэг юм байна. Мөн элдэв өвчин анагаах шингэнүүдийг ч худалдаалдаг аж.

Ботаникийн цэцэрлэгийн орчин

Аялалын хөтөч Ким Ён Хи “Ботаникийн цэцэрлэгт ирж, хөлийн алжаал тайлахаас гадна бүтэн биеийнхээ алжаалыг тайлах боломжтой. Аялагчид өмнө нь Чежү арлыг үзэхээр ирдэг байсан бол одоо алжаалаа тайлахаар ирдэг болж байна. Алжаал тайлах чиглэлээр шинэ газрууд их нээгдэж байгаа ч Чежүгийн хувьд алжаалаа тайлангаа байгалын үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой. Харин Сөүлд эрүүл мэнд, гоо сайхангаа анхаарангаа алжаалаа тайлах боломжтой” гэлээ.

Ингээд бид тус цэцэрлэгт байрлах “Хөлийн алжаал тайлан төв”-д үйлчлүүлэв. Тус төвөөр үйлчлүүлсэнээр олон төрлийн ургамлыг өөрийн бие дээр туршиж үзэн, ядаргаагаа тайлах боломжтой юм.

Алжаал тайлах төвийн ажилтан Минвоо Бок “Хөлийн алжаалыг тайлсанаар биеийн ядаргааг тайлж, дулааныг нэмэгдүүлдэг. Улмаар арьсыг амрааж, зөөлрүүлдэг. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд түшиглэж байгуулагдсан учраас олон төрлийн ургамал бүтээгдэхүүнийг хэрэглэж, турших боломжтой” гэлээ.

Хөлөө угааж буй ургамлуудын үнэр нь тансаг, хөл угаасны дараа арьс зөөлөрч таатай мэдрэмж төрж байв. Мөн тус төвийн хоёр давхарт мод ургамлаар хийсэн арьс, үсэнд тэжээл өгөх янз бүрийн бүтээгдэхүүн хийгээд нуруу, хүзүүндээ түрхэхэд ядаргаа тайлах, өвчин намдаах, ханиад томууд түрхэх шингэн ч худалдаалж байсан юм.

Энэхүү ягаан шингэн нь хөлийн алжаалыг тайлж, биед тайвшрал авчирдаг юм

150 гаруй мянган мод ургамлаар хийсэн бүтээгдэхүүнийг ийнхүү худалдаалдаг

Мөн Чежүд явган аялалын зам их алдартай. Энэхүү явган аялалын зам нь 21 хэсгээс бүрддэг бөгөөд нийт 260 орчим мкв талбайг хамардаг аж. Бид тус 21 хэсгийн долдугаар хэсгээр нь аялхсан юм. Явган аялалд дуртай иргэд энэ газарт ирсэнээр байгалын үзэсгэлэнт газраар, далай харан алхах бүрэн боломжтой.

Үүний дараа бид ногоон цайны талбайд очив. Энэхүү талбай нь алжаал тайлах 25 маршрутад багтсан учир нь ногоон цайны талбайгаа түшиглээд ногоон цайны музей, ногоон цайгаар хийсэн гоо сайхан бүтээгдэхүүн буюу “INNISFREE”-гийн дэлгүүр ч ажиллана. Үүнээд иргэд маань худалдан авалт хийх боломжтой юм. Мөн ногоон цайны саван хийж, гэр бүлийнхэндээ бэлэг барьж болно.

Энэхүү ногоон цайны талбайг үзэх гэж жилд 1.500.000 мянган жуулчид ирдэг аж. Чежү арал нь ногоон цай ургуулахад хамгийн тохиромжтой газар учраас энэ ногоон талбайн цай нь бусдаас өвөрмөц, амттай байдгийг аялалын хөтөч Ким Ён Хи онцоллоо.

Ногоон цайны талбайг ногоон цайны музейгээс тольдох нь

Ногоон цайны сургалтад орно

Ногоон цайны музей

Ногоон цайны саванг өөрсдөө хийх боломжтой