БИДНИЙ ТУХАЙ – Korea Tourism Organization

БИДНИЙ ТУХАЙ

МЭНДЧИЛГЭЭ


Сайн байцгаана уу?

БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци нь 1962 онд байгуулагдан өнгөрсөн хагас зуун жилийн турш БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсад таниулах, улс хоорондын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг төрийн байгууллага болно.

“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар нь гадаадын жуулчдад Солонгос орныг сурталчилан таниулах, солонгосд аялалчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн 21 орны 33 газарт төлөөлөгчийн газраа ажуулладаг.

“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар 32 дахь 2017 оны 7-р сарын 4-нд албан ёсны нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид олон улсын аялал жуулчлалын чиглэлээр МУ-д анхны “Үндэсний Аялал Жуулчлал((NTO; National Tourism Organization)”-ын төлөөлөгчийн газар болж байгаадаа туйлын их баяртай байна.

“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар нь Монгол иргэдийг Солонгост аялахад шаардагдах мэдээлэллүүд болон Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, танилцуулах арга хэмжээ, аялал жуулчлалын компанид маркетингийн дэмжлэг үзүүлэх мөн хамтран ажиллах гэх мэт төрөл бүрийн сурталчилгаа болон маркетингийн үйл ажиллагаа дээр үндэслэн Солонгос руу хялбар зорьчиход дэмжих зорилгын доор ажиллаж байна.

Мөн МУ болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгэм, соёл гэх мэт тус бүрийн салбар дээр олон төрлийн хэлбэрээр харилцан хамтын ажиллагаатай байгаа билээ.

Хоёр орны жуулчдын тоо 150 мянган орчим хүн хүрч байгаа хэдий ч аялал жуулчлалын салбар дахь хоёр орны засгийн газруудын хамтын ажиллагаа маш бага явагдаж байна.

Үүнтэй холбогдуулан манай төлөөлөгчийн газраас Монгол дахь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд 50 жилийн Солонгосын аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.

Манай төлөөлөгчийн газар нь БНСУ руу зорьчих хүсэлтэй байгаа бүх Монголчуудад бидний үүд хаалга нээлттэй бөгөөд шаардлагатай мэдээллээр мэдээ мэдээлэл хангахад бэлэн байна.

Баярлалаа.



БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА


Манай байгууллага нь БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны харья байгууллагаар 1962 онд анх сууриа тавьсан түүхтэй. Үйл ажиллагаагаа тасралтгүй 55 дахь жилдээ явуулж байгаа бөгөөд Солонгосын аялал жуулчлалын салбарыг бие даан хөгжүүлж ирсэн. Өнөөдөр дэлхийн 21 оронд 33 салбар төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. “KTO Улаанбаатар” нь 32 дахь төлөөлөгчийн газар бөгөөд 2017 оны 7-р сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийсэн.

Манай байгууллагын зорилго нь:

БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсад таниулах
Улс хоорондын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжих
Солонгосын аялал жуулчлалын цогцолбор газруудыг хөгжүүлэх
Аутбаунд тур оператор байгууллагуудтай хамтарч, Солонгос чиглэлтэй аяллыг дэмжих
Уламжлал болсон аяллын маршрутыг эвдэн Солонгосын олон, олон аялал жуулчлалын бүс нутгууд, аяллын маршрутуудыг аялагчдад болон Монголын аялал жуулчлалын компаниудад нээн өгч, харилцан мэдээлэл солилцож энэ салбарт бусад төр болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах зэрэг юм.

МАНАЙ ХАМТ ОЛОН

Парк, Жон Үн

Суурин Төлөөлөгч

+976 7744 9090


Төлөөлөгчийн газрын бүх үйл ажиллагаа удирдах

Дорж-Аюушын ОТГОН

Ерөнхий Менежер

+976 7744 9090


Маректинг
Бизнес төлөвлөгөө
Санхүү
Аяллын бүтээгдэхүүн гаргах
Эрүүл мэндийн аялал жуулчлал (Сөүл)

Баатарын АНУДАРЬ

Менежер

+976 7744 9090


Сошиал медиа
Брэнд сурталчилгаа
Аяллын бүтээгдэхүүн гаргах
Эрүүл мэндийн аялал жуулчлал (Бусан, Жэжү)
Инсентив болон MICE үйл ажиллагаа

Лувсандашын ЭНХЗОЛБОО

Менежер

+976 7744 9090


Зах зээлийн судалгаа
Хэвлэл мэдээлэл
Үзэсгэлэн яармаг
Инсентив болон MICE үйл ажиллагаа
Эрүүл мэндийн аялал жуулчлал(Гёнги бүс, орон нутаг)